СӨХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр захирамжаар “2022 оныг Хотын иргэний жил болгон зарлах тухай”
шийдвэр гарсантай холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд Нийслэлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах зорилготойгоор арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл ТББ, Төвийн 6-н дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, сууц өмчлөгчдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож
2022-2023 онд сууц өмчлөгчийн холбоодын чиглэлээр хийгдэж буй ажил, өнөөгийн төлөв байдал, цаашид хийх төлөвлөлт, арга хэмжээ, хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах талаар санал, дүгнэлт шийдлүүдийг танилцууллаа.